Бидний тухай

Өмгөөллийн “Адвокат консалтинг” Хязгаарлагдмал Хариуцлагатай Нөхөрлөл /ХХН/ /цаашид “хуулийн фирм” гэх/ нь тэртээ 1998 оны 08 дугаар сарын 5-ны өдөр “Advocate” Хууль зүйн товчоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 17 жилийг ардаа үджээ.Тухайн цаг үед үйлчилж байсан хууль, тогтоомжийн хүрээнд хуулийн этгээдийн төрөл хэлбэр өөрчлөгдөж байсан хэдий ч бид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ тогтвортой, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн билээ.

УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцүүлэн хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөн, өнөөдөр дөрвөн үүсгэн байгуулагч /partner/, гурван өмгөөлөгч, дөрвөн туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Манай хуулийн фирм нь хууль зүйн үйлчилгээний зах зээлд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдэлсэн шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, хуульд нийцсэн үйлчилгээг нэвтрүүлсэн Монголын тэргүүлэгч өмгөөллийн хуулийн этгээд /хуулийн фирм/-ийн нэг гэж үнэлэгдэх болсон нь бидний бахархал, ажлын амжилт юм.

Эрх зүйн чиглэлээр боловсрол эзэмшиж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан, олон жилийн туршлагатай, мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлагыг өөртөө төлөвшүүлсэн, үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахын төлөө мэргэжлийн өндөр ур чадвар гарган, чин сэтгэлээсээ ажиллаж
чаддаг мэргэжлийн баг тус хуулийн фирмд ажиллаж байгаа нь бусад хуулийн фирмтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол нөхцлийг бүрдүүлж байна.“Адвокат консалтинг”
хуулийн фирм нь банк санхүү, уул уурхай, агаарын тээвэр, харилцаа холбоо, зам тээвэр, барилгын салбар зэрэг байнгын хууль зүйн мэргэжлийн туслалцаа хэрэгцээтэй, өөрийн үйл ажиллагаандаа хууль дээлэх ёсыг чухалчилдаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын итгэлтэй зөвлөгч нь байж ирсэн.

Эрхэм зорилго:

“Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадварыг, мэргэжлийн хариуцлага, ёс зүйтэй хослуулан ажиллах замаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцүүлэн бүрэн, тууштай хамгаалах”

Манай үйл ажиллагааны зарчим

Манай хуулийн фирмийн үнэт зүйлс нь үйлчилгээний соёл, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд хөтлөх бөгөөд биднээс үйлчлүүлэгчдээ үзүүлэх аливаа үйлчилгээний үндэс суурь болно.
Дор дурдсан үнэт зүйлсийн нэгдэл нь бидний явуулж буй үйл ажиллагааны чиг хандлагаар илэрхийлэгдэнэ.

Үүнд:

  • Итгэл хүлээсэн байх;
  • Хууль дээлэх;
  • Хараат бус байх;
  • Сонирхлын зөрчлөөс ангид байх;
  • Асуудалд бодитой хандах;
  • Ил тод байх.

Бидний амжилтын
Түүх

2010

тэкст

2012

тэкст

2015

тэкст

2018

тэкст