Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхим, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоотой хамтран 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хурлыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор,профессор Ж.Төртогтох нар үг хэлэв.
Хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/ П.Амаржаргал, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Батболд, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ундрах, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунчимэг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Түмэнжаргал, ХААИС-ийн багш, доктор Г.Туяагэрэл, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Отгонгэрэл нар илтгэл хэлэлцүүлж, Монголын Улс төр судлаачдын нэгдсэн холбооны тэргүүн, доктор, профессор Ц.Ганболд чиглүүлэгч хийв.