Хурлаар “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийсэн “Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын хөтөлбөр”, “Эрх зүйн хөтчийн гарын авлага”, “Эрх зүйн сургалт, сурталчилгааны агуулга бэлтгэх, түгээх нэгдсэн аргачлал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан эрх зүйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр, гарын авлага”-ыг баталлаа.
Түүнчлэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн боловсруулсан дээрх сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлалын дагуу сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахыг Үндэсний зөвлөлийн ажлын албанд, дэмжлэг үзүүлж ажиллахыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдэд даалгах тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжиж батлав.
Мөн ажлын албанаас хуралдаанд оруулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Уг тогтоолоор үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-т заасан ажлыг хариуцсан чиглэлийн дагуу тусгаж хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тогтлоо.