law1

Үйлчлүүлэгчийн хүсэлтээр эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгийн эхболовсруулахад, тодорхой асуудлын талаар хууль зүйн дүн шинжилгээ
хийх замаар хууль зүйн дүгнэлт гарган өгөх, үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс тодорхойхууль зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа явуулах
зэргийг хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамааруулан үзнэ.
Энэхүү үйлчилгээгээр та тодорхой эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах болно.
Эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг боловсруулах

Үйлчлүүлэгчээс иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, дуусгавар болгохтой холбоотой бүхий л баримт бичгийн эх боловсруулахад
туслах нь манай үйлчилгээний нэг хэсэг бөгөөд дор дурьдсан төрөлтэй байна:
Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд гаргах санал, хүсэлт, гомдлын эх боловсруулах;
Шүүхэд гаргах нэхэмжлэл, гомдол, хүсэлтийн эх боловсруулах
Хууль, хяналтын байгууллагад гаргах гомдол, хүсэлтийн эх боловсруулах;
Бүх төрлийн гэрээ, хэлцэлийн төсөл боловсруулах, тэдгээрийн хууль зүйн үр дагаврыг тайлбарлан өгөх;
Гэрээ, хэлцэл байгуулахтай холбоотой болон бусад ажил хэргийн уулзалтад үйлчлүүлэгчтэй хамт оролцох;