Манай фирмийн хуульч, өмгөөлөгчид Иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй бүх төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч,
хариуцагч, гуравдагч этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх хэлбэрээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн оролцдог. Энэ төрлийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаанд манайх дор дурьдсан төрлийн цогц үйлчилгээг таньд үзүүлнэ. Шүүхэд гаргах нэхэмжлэл, гомдол, хүсэлтийн эхийг боловсруулж өгөх
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд та ямар эрх, үүрэгтэй оролцох, эрхээ хэрхэн эдлэх, үүргээ яаж биелүүлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөх
Хэрэв та хариуцагч, гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бол нэхэмжлэл,
гомдлын хариу тайлбарыг хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, сөрөг нэхэмжлэлийн төсөл бэлтгэж өгөх